Үйлчилгээний нөхцөл
Сүүлд шинэчилсэн: 2026.05.18
1. Ерөнхий заалт
Энэхүү үйлчилгээний нөхцөл нь Azwell.mn (цаашид "Веб сайт") дээр хэрэглэгчийн худалдан авах болон бусад үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулна. Веб сайтад нэвтэрснээр та энэхүү нөхцлийг хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
2. Бүртгэл
Бүтээгдэхүүн худалдан авахын тулд таныг утасны дугаараар бүртгүүлэхийг шаардана. Бүртгэлд оруулсан мэдээлэл үнэн зөв байх ёстой.
- Нэг утасны дугаар нэг данс үүсгэх боломжтой
- Хэрэглэгч өөрийн данс, нууц үгээ хариуцаж хадгална
- Гуравдагч этгээдэд данс/нууц үгээ дамжуулах хориотой
3. Бүтээгдэхүүн
Бид зөвхөн жинхэнэ, баталгаажсан бүтээгдэхүүн борлуулна. Бүх бараа нь импорт хийгчийн албан ёсны баталгаатай.
- Бүтээгдэхүүний үнэ Монгол төгрөгөөр (₮) илэрхийлэгдэнэ
- Үнэ урьдчилан мэдэгдэхгүйгээр өөрчлөгдөж болно
- Зургийг бодит барааны төстэй боловч жижиг зөрөө гарч болзошгүй
4. Захиалга, төлбөр
Захиалга өгснөөр та бүтээгдэхүүний үнэ, хүргэлтийн зардлыг төлөх үүрэгтэй болно. Төлбөрийг:
- Бэлэн мөнгө (хүргэлтийн үед)
- QPay / Банкны шилжүүлэг (тохиргооны дагуу)
Захиалга илгээсний дараа баталгаажуулах хүсэлт SMS эсвэл утсаар очно.
5. Хүргэлт
Хүргэлтийн нөхцөл:
- Улаанбаатар хот дотор — 24-48 цаг
- Орон нутаг — 3-7 хоног
6. Хариуцлага
Azwell.mn нь дараах тохиолдолд хариуцлага хүлээхгүй:
- Хэрэглэгчийн зүгээс мэдээлэл буруу оруулсны улмаас гарсан хохирол
- Бусдын данс ашиглан үйл ажиллагаа явуулсны улмаас үүссэн алдагдал
- Forsmажор тохиолдол (байгалийн гамшиг, технологийн саатал)
7. Холбоо барих
Асуулт, гомдол байвал: